Дэлхийн яруу найргийн баярын өдрийн мэнд хүргье!

      Ямагт биднийг уулзуулдаг

      Яруу найраг мандтугай!

 

Яруу тансаг шаналан гэж байдаг бол тэр яруу найраг байх

Ялгуун гоо нулимс гэж байдаг бол  тэр яруу найраг байх

Ямагт гандашгүй ургамал гэж байдаг бол тэр яруу найраг байх

Яасан ч хагацашгүй хайр гэж байдаг бол тэр яруу найраг байх 

                                                                 Э.ҮРЖИНХАНД 

 

Эр хүн танд
Зовлон бэрхийг сөрөх чадалт эрэмгий бадрангуй Эр хүнийг хайрлана Золбоо хийморийн наран, дотроосоо гал дөлтэй Эр хүнийг хайрлана Зориг тэвчээрийн гайхамшиг цаанаа л түшигтэй
"Эр хүн танд" цааш унших »
Эрхэм гоо бүсгүйчүүддээ Олон улсын Эмэгтэйчүүдийн баяр мэнд хүргье

Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээг холбоосоор дамжин орж сонирхоорой.

“Г.СЭР-ОД-ЫН НЭРЭМЖИТ БАТЛАМЖ” ГАРДЛАА
2016 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр. Монголын Зохиолчдын Эвлэл үүсгэн байгуулагдсаны 87 жилийн ой энэ өдөр тохиож байна.
       Өнөөдөр Монгол Улсаас Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газраас Өвөр Монголын Өдрийн сонины хорооны Солонго мэдээллийн төвд Монгол Улсаас уригдан ажиллаж байгаа Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдлийн гишүүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн “Ган үзэгтэн” шагналт, сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Энхбаатарын Үржинхандыг Монголын Зохиолчдын Эвлэлээс “Гомбын СЭР-ОД”-ын нэрэмжит “Батламж”-аар шагнасан сайхан мэдээллийг хуваалцлаа.

"“Г.СЭР-ОД-ЫН НЭРЭМЖИТ БАТЛАМЖ” ГАРДЛАА" цааш унших »
Сэтгүүлчийн зам саруулхан

 

ӨНӨӨДӨР ӨЧИГДРӨӨС ГОЁ




Э.ҮРЖИНХАНД: Амьдралд итгэл алдарсан найздаа урмын үгсийг дайж дахин шинэ амьдрал бэлэглэж билээ
 
2015 оны 10-р сар 05-нд 11:20 цагт
Мэдээний зураг,
       "Шинэ Мянган" Утга зохиолын нэгдлийн гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Энхбаатарын Үржинхандтай цахимаар холбогдож хөөрөлдлөө. Тэрээр хилийн чанадад амьдарч буй манай залуу нэртэй зохиолчдын нэг юм. Түүний "Сэтгэлийн жимээр” блогт мянга мянган залуус зочилж, түүний уран бүтээлийг шимтэн уншиж, санаа бодлоо хуваалцдаг.  Э.Үржинхандын “Өөртөө үнэнч үлдэнэ” яруу найргийн түүвэр 2009, “Шувуутай цүнх” өгүүллэгийн түүвэр 2011, 2012 онд “Хайр цацруулж...” яруу найргийн түүвэр, 2014 онд гаргасан “Зөндөө хайртай” яруу найргийн цомгууд нь олны таашаал хүртсэн билээ. 2012 онд “Хүүхэд, залуучуудын уран зохиолын дээжис” ном,  2013 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орноос эрхлэн гаргадаг “Дэлхийн уран зохиол” сэтгүүл, 2013 онд “Шинэ мянганы яруу найраг” ном, 2013 онд МЗЭ-ийн “Монголын эмэгтэй зохиолчид” номуудад Э.Үржинхандын бүтээлүүд нийтлэгдэж уншигчдын хүртээл болжээ.  Эрхэм зохиолч бүсгүйтэй хийсэн ярилцлагаа та бүхэнд толилуулж байна.  -Юуны өмнө хүсэлтийг минь хүлээн авч хилийн чанадаас ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Яриагаа яруу найраг сонирхож, шүлэг хэзээнээс бичиж эхлэв гэдгээс эхэлье?
"Э.ҮРЖИНХАНД: Амьдралд итгэл алдарсан найздаа урмын үгсийг дайж дахин шинэ амьдрал бэлэглэж билээ" цааш унших »
Бороотой болзоо

 

Монгол гэртээ

 

Бүсгүй хүн гэдэг

 

 

Өөрийнхөөрөө жаргалтай /Өгүүллэг/
        - Яагаад бид чухам ингэж аж төрөх болсоноо ердөө ч ойлгодоггүй юм. Хэн ч тайлбарлаж өгөхгүй байсаар өдийг хүрлээ дээ, хөөрхий. Нүдээ нээсэн цагаас эхлээд энэ л байшингийн буланд төвхнөсөн би бусад ахан дүүс, хамаатан садан маань ч гэсэн булан тохой, хаа нэг газрын ёроол мухар, замын хашлага, эсвэл хад, жалга дагаж амьдардаг гэж сонссон юм байна. Яахаараа заавал өргөстэй, үзлийн муухай царайтай л гэсэн шиг бидэнд нэг муу булан тохой оногддог байна аа гэж бодохоор бусдаас дутуу юм шиг санагдаж байснаа нуух юун. Хэн ч биднийг арчилж торддоггүй, харин ч бүр хог хаягдлаа овоолж өгнө гээч. Тэр ч байтугай үржил шимийг нь булаалаа гээд үзэж чадахгүй зарим нэг нь зулгааж тасдаж хаяхыг нь яана. Тэгсэн ч бид улам л өнөр олуулаа болсоор. Одоо энэ гудамж бараг манай нэрэмжит "хороолол" болсон гэлтэй.                                                                        - Хүүе, тэр хараач. Хойд айлын эзэгтэй өнөөх ягаан хувингаа баруун гартаа дааж ядан толгойгоо гилжийлгэсээр ирж явна.                                                                                        
"Өөрийнхөөрөө жаргалтай /Өгүүллэг/" цааш унших »
Анирхүү /Тууж/ Төгсгөлийн 13-р хэсэг
       Хаа сайгүй ханз үсгэн чимэглэл бүхий сургуулийнхаа орчноор алхан харих замдаа Катя өдөр бүрийн дадал ёсоор замд байдаг хүнсний жижиг дэлгүүрээс тараг, жимс сэлт, басхүү Энэрэлд зориулан жижиг савтай ундаа авахаа ч мартсангүй.  Тэд зүгээр л бие биедээ жижигхэн ч гэсэн бэлэг өгөөд сурчихсан тийм л гэгээн найзууд билээ. Ямагт л инээмсэглэж байдаг найрсаг зантай худалдагч эгч энэ тэрхэн асууж, оюутнуудад хятад хэлний амьд дадлага болж өгдөг нь тун ч сонирхолтой. Хичээл тараад Оросоос ирсэн хэдэн найзуудтайгаа өрөөнийхөө монгол оюутныг танилцуулна гэж амласан учир Энэрэлийг авахаар баяр хөөр дүүрэн орж иртэл хаалга нь дэлгээтэй байлаа.
"Анирхүү /Тууж/ Төгсгөлийн 13-р хэсэг" цааш унших »
Анирхүү /тууж/ 12-р хэсэг
          Амрагч олны дунд ганган дэгжин усны хувцастай, баяр хөөртэй нь аргагүй инээлдэн наадаж, бие бие рүүгээ усаар цацалцаад л тунгалаг усанд сэлэн шумбаж, тэврэлдэн эрхлэх хос залуусыг хэн ч, хаанаас нь ч харсан цагаан атаархал төрөхүйц аз жаргалтай сайхан харагдана. Тэднийг ажжээ суусан хоёр налайсан хүний нэг болох Төмөр гэгч насны мөнгөн шүүдэр ганц нэгээрээ тунарч эхэлсэн буурал санчигаа илбэнгээ: - Залуу нас ч сайхан даа гээд усны малгайгаа авангаа инээмсэглэхэд зэрэгцэн суусан хижээл насны намбайсан намбалаг Мэргэн дарга:  - Хэлээд яах вэ. Ингэж л явдагсан даа гээд малийтал мишээж цааш үргэлжлүүлэн яриа дэлгэх гэтэл гар утас нь дуугарав.
"Анирхүү /тууж/ 12-р хэсэг" цааш унших »
Анирхүү /тууж/ 11-р хэсэг
         - Миний хүү ямар хурдан гүйдэг юм бэ, хүү минь хамгийн мундаг нь шүү гээд л ээж нь Анирхүүтэй хөөцөлдөн, хүүгээ өхөөрдөж байрныхаа урд талын цэцэрлэгт хамтдаа тоглоно. Цэцэрлэгт үргэлж салхилдаг охин эмээгээ гараас нь түшээд хөгжилтэй инээмсэглэж, алаг бөмбөг тэвэрсэн өнөөх жаалхүү аав ээжтэйгээ хөтлөлцөн, бүр хог ухдаг сахалтай өвөө хүртэл шуудайгаа үүрчихсэн бүгд л тэр цэцэрлэгт байж байх юм.  Навчсаа дааж ядан саглайсан том модны сүүдэр дэх сандал дээр аав нь налайн суугаад хүүгээ харж хөөрч баярлан инээмсэглэнэ. Нэг харахнээ “Танихгүй эгч” ирчихсэн аавынх нь хажууд сууж байх юм.
"Анирхүү /тууж/ 11-р хэсэг" цааш унших »
Анирхүү /тууж/ 10-р хэсэг
           Урд уулын оройгоор будан манан суунаглаж, улирч буй цагийн гандуу салхи хацар нүүрийг илбэсэн тэр нэгэн намар ээжийгээ үдэж хоцорсон цагаас хойш даруй гурав дахь өвлийн цасан илтэс хаялсаар цав цагаан өнгөөр орчлонг нөмөрчээ.   Анирхүүгийн орчлонгоор нэг ээжийгээ хайж тормолзох алаг нүдэнд нь гудамжаар алхах цагаан хувцастай хүн бүр ээж нь юм шиг л санагдаж, зоогийн газрын цонхоор бүлтийтэл харж байснаа:
- Аав аа, би тантай хамт явъя л даа. Би айлд очихгүй, хаашаа ч явахгүй гэлээ. Сонор хүүгээ аргадан:
- Миний ухаантай хүү чинь одоо том хүн болсон шүү дээ. Аав нь тун удахгүй эргэж ирээд л хүүгээ авна за юу гэхэд Тэргэл тосч аваад:

"Анирхүү /тууж/ 10-р хэсэг" цааш унших »
Анирхүү /тууж/ 9-р хэсэг
     Үүлээ сөхсөн үзэсгэлэнт тэнгэрээс нарны шижир цацраг гэрэлтсээр сургуулийн танхим бүрийн цонхоор саруулхан туяа татуулан айлчиллаа.  Анх удаа гадаад оюутнуудад хичээл зааж байсан залуухан багш самбарын өмнө сандарч буйгаа нууж ядан бүлтэгнэж зогссон бол одоо хэзээний туршлагатай багш болж, түүнтэй ярилцахад хичнээн сайхан байдаг гэх вэ. Катя, Энэрэл хоёр адилхан мэргэжлээр сурдаг бөгөөд хүний газар ирээд гурван жил болоход бие биесээ бараг л харцаараа ойлгодог найзууд болжээ. Тэд багштайгаа үеийн найз нөхөд шиг ярилцсаар байгаад хамтдаа гадаад хэлийг харьцангуй сайн суралцав. 
"Анирхүү /тууж/ 9-р хэсэг" цааш унших »
Анирхүү /тууж/ 8-р хэсэг
           Оюутны цомхон өрөөндөө компьютерээ шагайгаад тухтай сууж байтал хаалга тогшиход даруй Катя очиж үүд нээлээ.
-Сайн уу Катя, танайхаар сонин юутай вэ гэсээр залуус орж ирлээ.
-Өө, энэ Ээнээг хараач ээ, өрөөндөө шигдээд л байж байна, манай байрны манаач болжээ чи гэж нэг нь хөгжилтэйгээр хэлэхэд Сансармаа:
-Гаръя л даа Ээнээ, хамт олноороо гарцгаая амралтын өдөр шдээ гэсээр оюутны байрны хэдэн залуустай цуг өрөөнд нь чимээ шуугиан болсоор орж ирлээ. Компьютерийн дэлгэц рүү хамаг ухаанаа төвлөрүүлж суусан Энэрэл:
-Заа, манайхан, олуулаа айлчилж явах чинь вэ, юу болов, яав гэсээр инээмсэглэн чихэвчээ буулгаж хүзүүндээ тохлоо. 

"Анирхүү /тууж/ 8-р хэсэг" цааш унших »
Анирхүү /тууж/ 7-р хэсэг
           Цастай өвлийн үдэш ахынхаа тэргийг унаад булган сортой ганган захнаасаа цухалзаж ядан машины жижиг толинд өөрийгөө байн байн харангаа аз жаргалтай гэгч нь дуу аялан явж байтал яах ийхийн зуургүй хоёр хүн гарч ирэх нь урд талын гэрэлд гялбаж харагдлаа. Тэргэл сандран жолоогоо эргүүлтэл нэгийг нь шүргээд унагаачих нь тэр.                                                                    - Яасан бэ? Яанаа ах аа,  зүгээр үү гэсээр уйлах шахан гүйж очив. Цагаан пальтотой бүсгүй газарт тэрийн унажээ. Нөхөр нь түүнийг өргөж тэврээд:                 - Юуны чинь зүгээр үү гэж, чи чинь согтуу юм уу хаашаа юм! Наад замаа харж явахад яадаг байна гээд дуу хадуулан уурлахад:          
"Анирхүү /тууж/ 7-р хэсэг" цааш унших »
Анирхүү /тууж/ 6-р хэсэг
            Бараа хураалгасныг мэдээд Сансармаагийн уур бадарч уушиг нь сагсайх нь тэр.
- Яасан сэтгэлгүй хүн бэ, арай ч дээ. Би чамд уг нь найдсан шдээ. Ингээд юу юу ч гүй болгочихож байгаа юм уу гээд л цамнаж гарлаа.
-Үгүй, ядаж чиний утасны дугаар надад байсангүй. Тэгээд би ч гэж, үүргэвч дотор чинь юу байгааг асуугаад үлдэхээ мэддэггүй. Үнэхээр онцгүй юм боллоо.

"Анирхүү /тууж/ 6-р хэсэг" цааш унших »
Анирхүү /тууж/ 5-р хэсэг
       - Ээж ээ, хурдан ирээрэй, ээждээ зөндөө хайртай. Би чинь одоо том хүн болсон юм чинь таныг иртэл уйлахгүй ээ гэж хэвлүүхэн хэлээд хөгжилтэй инээмсэглэж бяцхан гараараа далласаар үлдсэн хүүгээ зүрхний гүнээс шимшрэн шимшрэн санана.                                                                                                  - Бид хоёрт санаа зоволтгүй ээ гэж найрсагхан хэлээд тэврэн үнссэн Сонор,           - Хүүг чинь сайн харна аа, найдаж болно шүү хэмээн далласаар үлдсэн Тэргэл нарыг бодонгоо галт тэрэгний аясаар ганхан үүрэглэж явтал гэнэт:
- За сайн явж байна уу, бүсгүй гээд мөрөн дээр нь хөнгөн алгадахад гайхан харвал газарзүйн ангийн оюутан Сансармаа цаасан аягатайгаа асгахаас болгоомжлон нэг гараараа галт тэрэгний хоёр давхрын ор түшээд инээмсэглэн зогсоно.


"Анирхүү /тууж/ 5-р хэсэг" цааш унших »
(Нийт: 155)